Get Adobe Flash player

“Уламжлалт анагаах ухааны үндсэн ойлголт” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа

3ЭМСХХ-3 төслийн хүрээнд Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдэд уламжлалт анагаах ухааны чиглэлээр анхан шатны мэдлэг, чадвар олгох Уламжлалт анагаах ухааныг хүндэтгэн үзэж цаашид суралцах эрмэлзлэлтэй болох, анхан шатны тусламж үйлчилгээнд УАУ-ны хүртээмжийг нэмэгдүүлэх, Уламжлалт анагаах ухааны онолын үндэстэй, оношлогоо эмчилгээ, өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах хандлага олгох зорилгоор Уламжлалт анагаах ухааны үндсэн ойлголт сэдэвт сургалтыг 2012.11.26-30 -ны өдрүүдэд ЭМГ-ын сургалтын танхимд амжилттай зохион байгууллаа.

Сургалтанд 26 сумын ЭМТ, 2 ӨЭМТ-н нийт 28 эмч мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд сургагч багшаар Б.Буджаргал /АНЭ-н УСЗЭТ-н эрхлэгч, Уламжлалт сэргээн засах эмчилгээний эмч/

Б.Баасансүрэн /ЭМГ-ын УАУ, НСэргээх тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн/ нар ажиллалаа.

Сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу явуулсан бөгөөд сургалтын оролцооны аргууд болох бүлгээр ажиллах, дадлага ажил, тохиолдол дээр ажиллах, асуулт хариулт, ярилцлага санал дүгнэлт, лекцийн аргуудыг ашигласан.

Сургалтанд:

Хий, шар, бадган өвчин тус бүрийн шалтгаан, нөхцөл, ангилал, ерөнхий шинж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт.

Биеийн өвөрмөц байдлынхаа онцлогт тохируулан идээ ундааг хэрэглэх ес зүй буюу хийн өвөрмөц чанартан, шарын өвөрмөц чанартан, бадганы өвөрмөц чанартан, ходоодны галын илч, хэвлийн мөн чанарын тухай.

Улирлын хөдлөл зүйтэй уялдуулан өвчнөөс урьдчилан сэргийлэх ёс буюу жилийн 6 цагтай уялдуулан барих явдал мөр, нарны нөлөөлөл, цаг улирлын хамааралтай өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай

Зонхилон тохиолддог өвчнүүдийн үед өргөн хэрэглэгддэг 5 үйл, 5 заслын тухай.

Үзэж, хүрэлцэх, асуух ёсоор хий шар бадганы өвчнийг оношлох буюу таван цэцгийг үзэж шинжлэх, элч судсыг хүрэлцэж шинжлэх, бэлчир орныг хүрэлцэж шинжлэх тухай.

Уламжлалт эмийн хэлбэрүүд түүний үйлдэлүүд буюу эм уух 10 ёс, амирлуулагч эмийн үйлдэл, эмийг ууж хэрэглэх ёсны тухай.

Шар усны өвчний шалтгаан, нөхцөл, ангилал, ерөнхий шинж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт зэрэг сэдвүүдээр 3 өдрийн лекц орлоо.

Дадлага хичээлийг АНЭ-н уламжлалт сэргээн засах эмчилгээний тасагт 2 өдөр зохион байгуулсан. 1 өвчтөнг сонгон стор нээхээс эхлээд эмчилгээг хүртэл заасан. Тухайн хүнийг гаднаас нь харж ажиглах, 5 цэцгээр шинжлэх, судсаар оношлох хүрэлцэж шинжлэх зэргийг бодит байдалд үзүүлэн оролцогчдыг дадлагажууллаа.

Мөн 5 үйл, 5 заслын хийж болох өвчин, болохгүй өвчин заахаас гадна төөнүүр, бумба, самнуур, зүү тавих зэрэг 5 үйл, 5 заслыг хийх технологийг нэг бүрчлэн зааж, мөн толгойн бариа, даралт буулгах бариа, цэгэн бариа, физик эмчилгээний аппарат дээр хэрхэн ажиллах зэрэг хичээлүүдийг заалаа.

Сургалт уламжлалтын биш европ анагаах ухааны эмч нарт явагдсандаа онцлогтой бөгөөд уламжлалт анагаах ухааны талаар ямар ч мэдлэггүй байна гээд сорилыг сургалтын өмнө бөглөж чадахгүй байсан оролцогчид сургалтын дараа амжилттай сайн бөглөлөө.

Сургалтын өмнө оролцогчдоос 19 асуулттай сургалтын өмнөх сорилыг авахад сургалтын өмнө 38,9% байсан бол сургалтын дараах сорилын дүн 67,21%-тай болж 28,31%-иар нэмэгдсэн үр дүнтэй байна. Сургалтанд оролцогчдын идэвхитэй байгаа байдлыг ажиглахад энэ талын сургалтыг цаашид гүнзгийрүүлэн хийх шаардлагатай мэт санагдсан. Хичээлтэй холбоотой тараах материал бэлтгэн өгч, цаашид хийх сургалтандаа хэрэглэхийг зөвлөж УАУ-ныг анхан шатны тусламж үйлчилгээнд амжилттай нэвтрүүлэх, дэлгэрүүлэх, энэ талаарх мэдлэгийг хамтран ажиллагсад болон ард иргэдэд түгээн дэлгэрүүлэх, өвчнөөс сэргийлэх уламжлалт аргыг төрөл бүрээр сурталчлах их үйлсэд нь амжилт хүссэнээр бидний сургалт амжилттай өндөрлөв.

1

УСЗЭ-ний тасгаар үйлчлүүлж буй өвчтөнд стор нээх, 5 цэцэг шинжлэх,

судсаар оношлох, хүрж шинжлэх аргуудаар оношлох аргыг зааж буй байдал.


22

УСЗЭТасагт хөтлөгдөж буй дэвтэрүүдтэй танилцаж буй байдал

 

3

Сургалтанд оролцогчдод толгойн бариа, даралт булгах бариаг зааж буй байдал

 

5

Сургалтанд оролцогчид сертификатаа гардаж авсны дараа

 

 


Үзсэн: 1163
Сэтгэгдэл (3)Add Comment
0
...
Бичсэн soko, December 06, 2012
practik taldaa bolhoor goyo baidag bh da
0
...
Бичсэн batbileg, January 05, 2013
Сайхан сургалт болсон байна.Сургалт зохион байгуулсан, оролцон хамрагдсан эмч нартаа амжилт хүсье. Энэ мэдээллийг уншиж байгаад хоёр сэтгэгдэл төрлөө.
1. Сургалтанд оролцогчид цаашид судас барьж, бариа засал хийх юм уу?
5 хоногийн сургалтаар арай бүгдийг нь сурчихаад эмчилгээ хийвэл арай өрөөсгөл болох байхаа. Европ эмчилгээний эмч нар 5 хоног сурчихаад эмчлээд байх юм бол УАУ-ы чиглэлээр яах гэж тэр олон жил сургадаг юм бэ?
2. УАУ-ы талаас тулгамдаж буй асуудал?, цаашид авах арга хэмжээний талаар хэхэлцүүлэг хийвэл ямар вэ? Энэ чиглэлийн эмчилгээ оношлогоо яалт ч үгүй хоцроод байгаа талаар эмч нараас хэлэлцүүлэг хийж санал авмаар байна?

0
...
Бичсэн хариулт , January 09, 2013
setgegdel vldeesend bayarlalaa.
1. medeej 5 honogiin surgaltaar sudas barij onoshlono gj hezee ch bgvi l de. ene surgaltand dandaa ewrop emchilgeenii emch nar hamragdsan. ene hvmvvst уламжлалт анагаах ухааны чиглэлээр анхан шатны мэдлэг, чадвар олгох Уламжлалт анагаах ухааныг хүндэтгэн үзэж цаашид суралцах эрмэлзлэлтэй болгох, ер нь л УАУ-ны талаар ерөнхий мэдлэг олгох л зорилготой сургалт болсон юм.
2. дахь саналыг хүлээн авч ажил хэрэг болгох тал дээр ажиллая. Уламжлалт анагаахын чиглэлээр ажилладаг эмч мэргэжилтнүүд уулзаж энэ талаах ярилцах зайлшгүй шаардлагатай.

Сэтгэгдэл үлдээх
жижиг | ТОМ

busy

2014 оны 9 сарын мэдээ

book1

Нэвтрэх

Зургийн цомог

Flash 8 required

Calendar