Get Adobe Flash player

Стресс гэж юу вэ? Стрессийг хэрхэн тайлах вэ?

Стресс гэж юу вэ?

Гадна, дотны цочрогчоос хүнд үзүүлж буй үйлдэлд хариу үзүүлж байгаа хамгаалалтын механизм. /Г.Селье/

Аливаа ачааллын үе дэх тухайн организмын байдлыг тодорхойлогч ухагдахуун

Ямар нэг сөрөг тааламжгүй нөлөөллийн хариуд үүссэн сэтгэл санааны таагүй байдал

Хүмүүс өөр хоорондоо, зөрчилдөх уялдахгүй үүрэг даалгавар биелүүлэх явцад сэтгэл санааны дарамтанд ороод өөрөө ердийн аргаар гарч чадахгүй байхыг стресс гэнэ.

Ажлын байран дахь стресс

 Хүн ажилдаа нэг хэвийн хандах боломжгүй болгож байгаа ажлын нөхцөл, хувь хүний хоорондын харилцан үйлчлэлийг хэлнэ.

Ажлын байрнаас гадуурхи стресс Үүнд:

·         Эхнэр, нөхрөөс үүдэлтэй стресс

·         Хүүхдээс үүдэлтэй стресс

·         Ах дүү төрөл төрөгсөдөөс үүдэлтэй стресс

·         Гэр орны нөхцөл байдлаас үүдэлтэй стресс

Ажлын байран дахь стрессийн үр дагавар:

1.Биеийн талаас

Байнга толгой өвдөх, Нүд эрээлжлэх, чих шуугих чичрэх, Зүрх дэлсэх, цээжинд эвгүй мэдрэмж төрөх, суулгах эсвэл өтгөн хатах, Амархан ядрах бие сульдах, Хоолны дуршил буурах, биеийн жин буурах, Арьс хуурайших, Ходоод гэдэс хямрах

2.Сэтгэл хөдлөлийн талаас

Нойргүйдэл, Айдас түгшүүр, Сэтгэлээр унах, гутах, Уйламтгай болох , Шийдвэр гаргах чадваргүй болох, Ялихгүй зүйлд уурлах, Амиа егүүтгэмээр бодогдох, Өөрийгөө буруутгах, Ганцаардах, Анхаарал төвлөрөхгүй байх

Ажлын байран дахь стрессийг тайлах  зөв эерэг аргууд:

·         Хүний ухамсрыг зөв залж,удирдах

·         Ажлын орчин, нөхцөлийг сайжруулах

·         Ажлын зохион байгуулалтыг зөв,  оновчтой болгох

·         Ажлын цагийн нягтралыг сайжруулж,   завсарлага, амралт өгч бие биетэйгээ  харьцах нөхцлийг бүрдүүлэх

·         Ажил үүргийг оновчтой, зөв хуваарилж,    бодитой дүгнэдэг систем бий болгох

·         Сэтгэл зүйн хувьд бие биетэйгээ зохицдог хүмүүсээр баг бүрдүүлэх

·         Хурал зөвлөгөөнийг багасгах

·         Сэтгэл зүйн дасгал /бясалгал/ хийлгэх

·         Амралт сувиллын газар байгуулж, ажилтныг яг хэрэгтэй үед нь амраах

·         Чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх талаар    зохион байгуулалтын нэгдсэн арга   хэмжээ авах

Ажлын байран дахь стрессийг тайлах  буруу сөрөг аргууд:

·         “Зуу татах”

·         Кофе уух

·         Тамхи татах

·         Эм хэрэглэх явдал нь эрүүл мэндэд хортой , сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэл хариу үйлдлийг боди      той зохицуулж байсан үйл явц       тасалдах, самуурах, хараат байдал бүрдэх Оюун ухааны чадамж , чадавхи   буурах улмаар  шинэ бэрхшээл асуудал үүсэх явдал байдаг.

Стрессээс ангижрах хамгийн оновчтой арга бол хүний УХАМСАР байдаг. Хүн ухамсраа залан жолоодож чадаж байгаа нь стрессийг удирдаж байгаа хэрэг мөн . Үүнд:

·         Цагаа зөв хувиарлах

·         Хэрэв та муу мэдээ сонсох, амьдралдаа сэтгэл дундуур байвал түүнийгээ дотроо бүү хадгал, ойр дотны хүндээ ярихыг хичээ

·         Хэт хэцүү зорилго бүү тавь

·         Ямар нэг зүйл хий.

·         Дасгал хийхээр гадагш гар, явган алх

·         Ажил амралтын дэглэмийг баримтлах

·         Ажлаа зохицуул, таагүй зүйлд ‘’үгүй ‘’ гэж хэлж сур

·         Идэвхтэй дасгал хөдөлгөөн хий

·         Хөгжим сонсч, кино үз.

·         Дотны найзтайгаа уулзаж өөрт тохиолдсон зүйлээ ярилц.

·         Та ганцаараа биш

·         Юм идэх сонирхолгүй байсан ч чанартай сайн хоол ид

·         Архинд татагдах сонирхлоо барьж тэвч.

·         Архи сэтгэлийн гутралыг түр зуур тайтгаруулах боловч эцэстээ бүр илүү гутралд оруулдаг

·         Нойргүй байгаадаа хэт санаа зовсны хэрэггүй

·         Сэтгэл зүйн дасгал, бясалгал хийх

·         Сэтгэл гутралыг даван туулах мэдлэгтэй болох хэрэгтэй

Ажлын байранд дахь стрессээс сэргийлэх зөвлөгөө

·         Ажил, албаны хов живээс түр атугай холдох зорилгоор өдрийнхөө цай хоолыг өөр газар, ганцаараа идэж, ууж байх,

·         Шударга шүүмжлэлд ууралж, хилэгнэлгүй зохистой дүгнэлт хийх,

·         Зочин угтах хийгээд үдэхийн өмнө 10-аас доошгүй минутыг өөртөө  зориулах,

·         Ажил албан дээрээ хийх зүйлдээ жинхэнэ чин сэтгэлээсээ хандаж байх,

·         Ажилд саад болох бүхий л хог новшийг /хэрэггүй цаас, ноорог/ зоригтой хаяж байх,

·         Үе үе хөлөө чангалан жийж, толгойгоо хажуу тийш хөдөлгөх, нуруугаа тэнийлгэх дасгал хийж байх,

·         Ажлынхаа дараа нүдээ аньж, булчин шөрмөсөө чангалан 10 минут тухлан суух.

Та дээрх арга хэмжээг аваад үр дүн өгөхгүй байгаа тохиолдолд өрхийн эмчид хандаж, түүгээр дамжуулан сэтгэцийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авах хэрэгтэй.

Таньд эрүүл энхийг хүсье

Үзсэн: 7935
Сэтгэгдэл (2)Add Comment
0
...
Бичсэн tungaa , November 13, 2012
iluu delegrengui zuil bichee stersg zadalj iluu oilgojtoi bichmer bna a
0
...
Бичсэн э энхтуяа, December 03, 2012
дасгал хөдөлгөөн зааж өгвөл зүгээр

Сэтгэгдэл үлдээх
жижиг | ТОМ

busy

2014 оны 9 сарын мэдээ

book1

Нэвтрэх

Зургийн цомог

Flash 8 required

Calendar