Get Adobe Flash player

“Эм,эмнэлгийн хэрэгслийн тухай” хууль батлагдлаа.

Монгол Улсын Их Хурлаас бие даасан “Эмийн тухай” хуулийг анх 1998 онд  баталсан бөгөөд 2002, 2006, 2008 онд тус тус нэмэлт өөрчлөлт орсон ба 2006 оны нэмэлт өөрчлөлтөөр “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль” гэж нэрлэх болсон. Хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи хугацаанд эмийн чанар, хангамж, хүрэлцээ сайжирч байгаа боловч стандарт, чанарын шаардлага хангахгүй эм импортлох, түгээх, зориулалтын бус газар худалдаалах, хууль бус зар сурталчилгаа хийх, эмийг ашиг олох хэрэгслүүр болгох зөрчил байсаар байгаагийн улмаас эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, хангамжийн талаархи төрийн зохицуулалтыг улам боловсронгуй болгох шаардлага урган гарч байна.

Түүнчлэн шинэ эм бэлдмэлүүд эмчилгээ үйлчилгээнд нэвтэрч, хувийн эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан олноор байгуулагдан дотоодын эмийн үйлдвэрийн болон импортлож байгаа эмийн чанар аюулгүй байдлыг баталгаажуулах, эм хангамжийн байгууллагуудын бүтэц үйл ажиллагааг стандартчлах, чанарын хяналтыг шинэ түвшинд гаргах хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа тул Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж,  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн 2010 оны 1 дүгээр сарын 19-д УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэн  2010 оны 5 дугаар сарын 12-нд Улсын Их Хурлаар батлагдлаа. 
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг ЭМЯам, ЗГХА-Эрүүл мэндийн газар, эмнэлгийн байгууллага, хувийн хэвшлийн эм хангамжийн байгууллага, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, ЭМШУИС-ийн Эм зүйн сургууль, Эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөллийг оролцуулан 2008 оны 11 сард Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулж бүх шатны эрүүл мэндийн байгууллагаас санал авч нэгтгэн хуулийн төсөлд тусгалаа.
Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль 4 бүлэг 19 зүйлтэй байсныг 9 бүлэг, 30 зүйлтэй болгож өөрчилөн, 91 заалтыг шинээр нэмэх буюу шинэчилэн найруулсан ба Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад дараах зарчмын өөрчлөлтүүд орлоо.
 Өмнө нь мөрдөж байсан хуулиар Эмийн үндэсний зөвлөлийг Засгийн газраас баталдаг байсныг өөрчлөн статусыг шинэчилэн тодорхойлж, зөвлөлийн бүтцийг эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар зааж, зөвлөлийн үүргийг шинэчлэн найрууллаа. Эмийн зөвлөлийн гишүүд ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг гаргадаг болох заалт тусгагдсан байна.
 Эмийн үйлдвэрлэл, импорт, экспорт, түгээлтийн төрийн зохицуулалт гэсэн зүйл шинээр нэмж, эмийн зохицуулалтын бие даасан агентлаг байгуулахаар хуульчлагдлаа.
Хуулийн шинэчилсэн найруулгад дараах зарчмын өөрчлөлтүүд шинээр тусгагдсан байна. Үүнд:
• оношлуурыг улсын бүртгэлд бүртгэх, үйлдвэрлэх, импортлох, улсын хилээр нэвтрүүлэх, хангах асуудлыг энэхүү хуулиар зохицуулах,
• уламжлалт эмтэй холбоотой харилцааг боловсронгуй болгох,
• биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэл, хяналт, тусгай зөвшөөрлийн асуудлыг энэ хуулиар зохицуулах,
•  эмийн улсын бүртгэлд эмийг үйлдвэрлэгч тус бүрээр нь бүртгэх, түргэвчилсэн журмаар бүртгэх,
• эмийг жороор болон жоргүй олгох эсэхийг эмийн улсын бүртгэлээр шийдвэрлэх,
• импортын лиценз олголтыг боловсронгуй болгох эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмэнд импортын лиценз олголтыг зохицуулах,
• эмийн зохистой хэрэглээний асуудал, эмээр иргэдэд үйлчлэхтэй холбоотой харилцааг боловсронгуй болгох,
• эмийн хаяглалт, тэмдэглэгээнд тавих шаардлага, эмийн хэрэглэх зааварт агуулагдах мэдээлэл болон зааврыг монгол хэл дээр гаргах,
• эмийн клиникийн өмнөх судалгаа, клиникийн туршилт, шинэ эмийг хэрэглээнд гаргах,
• эмийн мэдээлэл, зар сурталчилгааг тусад нь зүйл болгон, эмийн сурталчилгаанд хориглох зүйлийг нарийвчлан заасан байна.
Мөн түүнчлэн эм хангамжийн үйл ажиллагаанд төрийн бус байгууллагын оролцоо гэсэн  зүйлийг заалтыг шинээр  нэмж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын хэсэгт мөнгөн торгуулийг  нэмэгдүүлэхээр  шинэчлэн найрууллагад тусгасан байна.

Үзсэн: 2667
Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл үлдээх
жижиг | ТОМ

busy

2014 оны 9 сарын мэдээ

book1

Нэвтрэх

Зургийн цомог

Flash 8 required

Calendar